Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 03-нд Төв аймгийн баг Баянхонгор аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Төв аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын заан Б.Батмөнх
- Улсын начин Г.Ганжад
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Улсын начин Г.Өсөхбаяр
- Аймгийн хурц арслан П.Эрхэмжаргал
- Аймгийн арслан Н.Дашдаваа
Баянхонгор аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Э.Батмагнай
- Аймгийн арслан Б.Бат-Орших
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Цэргийн арслан Г.Жамбалдорж
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ. Тус найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Л.Сайнаа