Өнөөдөр “Пепси Алтан Цом” үндэсний бөхийн 21 аймаг 9 дүүргийн бөхчүүдийн аварга шалгаруулаж багийн тэмцээний шилдэг найман багийн эхний тойргийн барилдаан Өвөрхангай болон Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн дунд үргэлжиллээ. Уг барилдаад Өвөрхангай аймгийн баг Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн эсрэг 14-11 харьцаагаар ялалт байгуулав.
Ийнхүү ялалт байгуулсан Өвөрхангай аймгийн бөхчүүд шагнал болох гурван сая төгрөгийг Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт, Баян-Өлгий аймгийн баг хоёр сая төгрөгийг Х.Бахадгүлийн эмчилгээнд тус тус хандивлахаар боллоо.
Өвөрхангай аймгийг төлөөлөн улсын харцага Х.Гантулга, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Лхагвадорж, аймгин хурц арслан О.Наранбаатар зодоглосон бол Баян-Өлгий аймгийн багаас улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Баатарцол, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Тамираа, аймгийн заан Е.Көптилек гэх бөхчүүд барилдсан.
А.Сүх
Сэтгэгдэл (1)