Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Ranking Series” тэмцээн өнөөдөр Хорватын нийслэл Загребт эхэлсэн.
Тэмцээнд Н.Наранхүүгийн барилдааны дараа Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэхээр болов.
Тэрбээр Загребт 1/8 шигшээд Аргентиний Агустин Алехандро Дестрибатсыг 11:0-ээр, АНУ-ын шөвгийн наймд Эван Хендерсоныг 12:1-ээр, хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын аварга Унгарын дагестан легионер Исмаиль Мусукаевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Динмухамед Кунаевын ОУТ-д шигшээд ялж байсан АНУ-ын Жозеф Маккенаг 4:1-ээр тус тус ялж алтан медалийн тавцанд зогссон.
Түүний хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнд хоёр дахиа алтан медалиа зүүж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард Алматыд Болат Турлыхановын тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.