Үндсэн хуулийн шинэчлэлтийн талаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бичиг өргөх, ард иргэдэд уриалга гаргах талаар иргэд мэдээлж байна.
Энэ үеэр тэрбээр "Улсын эрх ашиг Тусгаар тогтнолын намыг байгуулахдаа ганцхан зорилготой байсан. Тэр зорилго бол төрийн эрхийг ард иргэдэд шилжүүлэхээр ажиллаж байна. Дээд шүүхэд дөрвөн удаа хандсан байна. Сүүлийн байдлаар хуулинд шинэ залт ороод, 801 гишүүний бичиг баримт аваад ир гэдэг. Бид 1200 гаруй хүний бичиг баримт аваачиж өгсөн. Энэ зүйлийг дээд шүүх эргэн хараасай. Төр гэдгийг нам гэдгээр ойлгосон ийм нөхцөл байдал үүссэн. Маш их баялагтай, газар нутгийн боломжтой, маш хүчирхэг гүрнүүдтэй ойролцоо газар нутагт оршсон байгаа нь асар их үнэ цэнэтэй. Хүн амын цөөнтэй улс орны хувьд төрийн эрх нь ард иргэдийнхээ эрх мэдэлд байх ёстой. Энэ хэлбэрээр төрийн эрхийг шилжүүлэхийн тулд нам байгуулах процесс дөрвөн удаа буцаад байна. Гэхдээ бидэнд цаг хугацаа бий" гэв.
Д.Батчулуун