“Парисын Их дуулга-2023” тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд 85 орны эрэгтэй 334, эмэгтэй 211 нийт 545 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгчээ.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд Дэлхий аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, УАШТ-ий энэ оны алтан медальтнууд болох Б.Баасанхүү, Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр болон Португалын гран при тэмцээний хүрэл медальт О.Цэцэнцэнгэл тэргүүтэй 21 жүдоч хүч үзнэ.
Эрэгтэйчүүд
-60кг Э.Ариунболд, Б.Цогт-Очир
-66кг Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
-73кг Л.Анхзаяа, О.Уранбаяр
-81кг Б.Батболд, Г.Болор-Очир
-100кг Б.Гончигсүрэн
+100кг О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд
-48кг Б.Баасанхүү
-52кг Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ
-57кг М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
-63кг Б.Ганхайч, Д.Есүй
-70кг Б.Ням-Эрдэнэ
-78кг О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78кг Д.Номинзул нарын жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
"Парисын их дуулга-2023" тэмцээнийг C1 телевизээр 23:50 минутаас хүлээн авч үзээрэй.
А.Сүх
Сэтгэгдэл (2)