Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарсан билээ. Өнөөдөр эхэлж буй шилдэг наймын багийн тойргийн оноолтод Увс, Булган айсгийн бөхчүүд оноолт таарсан билээ. Барилдаан өнөөдөр орой 20 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно.
Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын 02-нд Өвөрхангай аймгийн баг Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн эсрэг барилдана.
Өвөрхангай аймгийн баг бүрэлдэхүүн
- Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага Ц.Бямба-Отгон
- Улсын начин Б.Лхагвадорж
- Аймгийн арслан О.Наранбаатар
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Баян-Өлгий аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын заан Б.Серик
- Улсын начин Н.Мустафа
- Аймгийн арслан У.Береке
- Аймгийн арслан М.Еркебулан
- Аймгийн заан Е.Көптилек
- Аймгийн арслан Э.Тамираа
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ. Тус найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)