Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-ийн үр дүнг танилцуулж байна. Энэ үеэр УЗ-ын дарга, П.Цагаан мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр "Аймгуудын өрсөлдөх чадварыг засаглал, бизнес, дэд бүтэц, эдийн засаг гэсэн дөрвөн багц асуудлаар хэмждэг. Эдгээрийг дотор нь 174 шалгуураар хэмждэг.
- Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг,
- Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг,
- Засаглалын үр ашиг болон дэд бүтцээр Дорноговь аймаг нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс зургаан оноогоор буурлаа" гэв.
Д.Батчулуун