Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг шалгарсан билээ.
Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын нэгний өдөр шилдэг найман багийн эхний тойргийн барилдаан Булган, Увс аймгийн бөхчүүдийн хооронд болно.
Булган аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Д.Амарсайхан
- Улсын начин Д.Амаржаргал
- Улсын начин Х.Цогтгэрэл
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл
- Улсын начин Э.Сумъяабат
- Улсын начин Б.Түвшинтөгс
Увс аймгийн багийн бүрэлдэхүүн
- Даян аварга Н.Батсуурь
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын харцага Т.Баасанхүү
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Түмэн
- Аймгийн заан Т.Батсүрэн
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ. Тус найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)