Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрт нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан гэр хорооллын чиглэлд шинээр нийтийн тээвэр явуулах чиглэлийг тусгажээ. Уг зорилтын хүрээнд өнөөдөр /2023.01.30/ 45 хүний суудалтай дөрвөн шинэ автобусыг Гурвансайхан, Дундсайхан, Зүүнсайхан, Малчин, Нисэх чиглэлд явуулж эхэлжээ.
Уг нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхдүүд үнэ төлбөргүй зорчих боломжтой аж.