Гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийг сайжруулахаар Швейцарь улсын буцалтгүй тусламжаар "Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент" төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Үүний хүрээнд нийт хоёр дүүргийн дөрвөн хороонд загвар төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн II болон III, Чингэлтэй дүүргийн VII, XII хороонд загвар төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Эл төслийн хүрээнд "Эерэг давлагаа" нэртэй дахивар хог хүлээн авах газрыг байгуулсан байна.
Ингэхдээ дахин боловсруулах хогоо зарах, автобусны картаа цэнэглэх, дахивраар хийсэн бүтээгдэхүүн сонгон авах, цусны даралтаа хэмжүүлэх, биеийн жингээ үзэх, үнэ төлбөргүй интернэт ашиглах боломжтой ажээ.