“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо.
1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 60 гаруй бөх барилдснаас 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
Красноярскийн тэмцээний медальтнууд:
Эрхэмбаярын Даваачимэг - 59 кг
Эрдэнэчимэгийн Сумъяа - 57 кг
Болдсайханы Хонгорзул- 62 кг
Очирбатын Бурмаа - 72 кг
Түмэнбилэгийн Түвшинтулга - 61 кг
Цогт-Очирын Намуунцэцэг - 50 кг
Өлзийсайханы Пүрэвсүрэн - 65 кг
Энх-Амарын Даваанасан - 72 кг
Ганбаатарын Отгонжаргал - 55 кг
Хүрэлхүүгийн Болортуяа - 59 кг
Энхсайханы Дэлгэрмаа - 68 кг
Эх сурвалж: Бие тамир, спортын улсын хороо