Өнөөдөр буюу /2023.01.29/ "Малчин" телевизийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд болох гэж байна.
Өчигдөр болсон Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Улсын гарди М.Бадарч үзүүр булаасан билээ.
Тэгвэл өнөөдрийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын арслан Р.Пүрэвдавга, Улсын гарди М.Бадарч, Ө.Бат-Орших, Улсын заан М.Лхагвагэрэл, Б.Батмөнх, Улсын харцага Б.Зоригтбаатар, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр нарын тэргүүтэй бөхчүүд хүч үзэх ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)