ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. 2020 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Красноярскийн дэвжээнд Монголын бөхчүүдээс гурав дахь (Э.Даваачимэг, Э.Сумъяа) алтан медалийг авчирсан.
Б.Хонгорзул 1/8 шигшээд эзэн орны Алина Борисова 10:0-ээр, шөвгийн наймд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 7:7-гоор ялсан Вероника Ивановаг 13:2, хагас шигшээд П.Орхонг 10:5-аар, финалд Анастасия Яковлеватай барилдах байсан ч өрсөлдөгч бөх бэртэлтэй учир ялж, анх удаагаа түрүүлэв.
Сэтгэгдэл (1)