Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан усанд сэлэлтийн өвлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны тамирчнаас 10 настай М.Цэнгүүн дэлхийн аварга болжээ.
Энэ нь Монгол улсын түүхэнд анх удаа усанд сэлэлтийн дэлхийн аварга төрөн гарсан бахархам үйл явдал юм.
Тус тэмцээнд оролцсон Мөнхтөрийн Цэнгүүн нь +5 хэмийн нууранд 50 метрт мэлхий сэлэтийн төрлөөр оролцож алтан медаль хүртсэн юм.
Сонирхуулахад М.Цэнгүүний өвөө, багш дасгалжуулагч Ш.Даваадорж мөн 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн тэрбээр өмнө жилүүдэд ч өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож ДАШТ, дэлхийн цом, олон улсынтэмцээнүүдээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (3)