Португал улсын Алмадад Олон Улсын Жүдо бөхийн холбооны энэ оны анхны гран при ангилалын тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжлэн явагдана. Энэ удаагийн гран при тэмцээнд 81 орны эмэгтэй 227, эрэгтэй 317 нийт 544 жүдоч хүч сорьж байна.
Манай улсаас 17 тамирчин барилдахаар Португал улсыг зорьсон. Эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан М.Нандин-Эрдэнэ 7-р байрт шалгарч манай улс 81 орноос амжилтаараа 19-р байрт бичигдэж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81, -90кг жингүүдийн барилдаанууд явагдана.
Эрэгтэйчүүдийн -73 кг жинд Л.Анхзаяа, О.Уранбаяр, -81кг Г.Болор-Очир нар хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Д.Есүй, Ц.Энх-Оргил, -70кг Б.Ням-Эрдэнэ нар барилдана.
Энэ удаагийн гран при тэмцээнд манай улсын хувьд залуу тамирчид явуулж буй нь онцлог юм. Хэсгийн барилдаан 17:00 цагаас, финал 01:00 цагаас эхлэх юм.
А.Сүх