Саудын Арабын "Супер цом"-ын хагас шигшээ тоглолт өнгөрсөн шөнө Аль-Иттихад болон Аль-Насср багуудын хооронд Хаан Фахдын нэрэмжит олон улсын цэнгэлдэхэд явагдав. ДАШТ-ийг сэтгэл гонсгор өндөрлүүлсэн Роналдуг тоглохоор талбайд гарах үед Аль-Иттихад багийн хөгжөөн дэмжигчид "Месси, Месси" хэмээн доогложээ.
Уг тоглолтод Аль-Наср 3:1-ээр хожигдож, "Супер цом"-ын тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд Роналду Аль Нассрын төлөө хоёр тоглолтод оролцсон ч гоол оруулж чадсангүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)