Олон Улсын Жүдо бөхийн холбооны энэ оны анхны гран при ангилалын тэмцээн өнөөдөр Португал улсын Алмадад хөшгөө нээнэ. Энэ удаагийн гран при тэмцээнд 81 орны эмэгтэй 227, эрэгтэй 317 нийт 544 жүдоч хүч сорихоор мэдүүлгээ өгсөн.
Манай улсаас 17 тамирчин барилдахаар Португал улсыг зорьсон.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаанаар эхлэнэ.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, -66кг Л.Өнөболд нар хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, -57кг О.Оюунчимэг нар барилдана.
Энэ удаагийн гран при тэмцээнд манай улсын хувьд залуу тамирчид явуулж буй нь онцлог юм. Хэсгийн барилдаан 17:00 цагаас, финал 01:00 цагаас эхлэх юм.
А.Сүх