Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог онцлогтой.
Тэгвэл өнөөдөр таван ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс,
Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно хэмээн тоолж ирсэн өвөрмөц уламжлалтай ард түмэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)