Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд болж, манай улсаас Г.Лундаа, Д,Батболд, О.Тулга нар мөнгөн медалийн төлөө тулалдсан.
Тэгвэл тулааны дараах байдлаар дээрх тулаанчдаас О.Тулга өрсөлдөгч тамирчнаа илүүрхэж, ААШТ-ий аваргын төлөө тулалдахаар шалгараад буй. Тэгвэл тэрбээр тэмцээний 63.5 кг-ын жинд өнөөдөр /2023.01.26/ алтан медалийн төлөө тулалдана.
О.Тулга хагас шигшээд Казахстаны боксчинг ялсан. Энэ удаад манай тамирчны өрсөлдөгч нь Узбекистаны Шахбоз Юнусалиев ажээ. Аваргын төлөөх тоглолтууд 14.00 цагаас эхлэв. Тулааныг дороос үзнэ үү.
Л.Сайнаа