Энэ оны анхны олон улсын тэмцээн болох "Олон улсын жүдо бөхийн холбоо"-ны "Гранпри" тэмцээн нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Португалын Алмада хотод болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 10 тамирчин оролцохоор өнөөдөр Портгугал улсыг зорив. Тэмцээнд таван тивийн 83 орны 580 жүдоч оролцохоор мэдүүлжээ. Өнгөрсөн жилийн болсон дээрх тэмцээнд ОУХМ Б.Цогт-Очир 60 кг-д, Л.Анхзаяа 73 кг-д, А.Адъяасүрэн +78 кг-д тус тус хүрэл медаль хүртэж байжээ.
Португалын татамид хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүд:
60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан
66 кг: Л.Өнөболд, Б.Нямренчин
73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
81 кг: Г.Болор-Очир
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд:
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
57 кг: О.Оюунчимэг, Т.Тэгшжаргал
63 кг: Д.Есүй, Ц.Энх-Оргил
70 кг: Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78 кг: Д.Номинзул
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)