Португалын эмэгтэйчүүдийн лигийн "Бэнфика болон Спортинг Лиссабон багуудын тоглолтын үеэр шүүгч Катрина Кампус цагаан хуудас өргөсөн түүхэн дэх анхны тохиолдол боллоо.
Тодруулбал, хоёр багийн тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн сэлгээнд суудалд сууж байсан тоглогчийн бие муудаж, хочр багийн эмчн нар нэгэн зэрэг түүнд анхны тусламж үзүүлжээ. Үүнийг харсан шүүгч харилцан бие биеэ хүндэлж, хүнлэг сайхан чанар харуулсанд талархан үнэлж хоёр багийн эмч нарт цагаан хуудас өргөсөн байна.
Цагаан хуудсыг Португалын эмэгтэйчүүдийн лигт туршиж байгаа бөгөөд шударга өрсөлдөөн, харилцан хүндлэлийг тодотгон харуулах ажээ. Бидний мэдэх шар, улаан хуудсууд талбайгаас хөөх, торгох үүрэгтэй байсан бол энэ цаг мөчөөс хойш цагаан хуудас нэмэгдэж, сайшаах үүрэгтэй болов.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)