Коронавируст халдварын хөл хориотой холбоотойгоор хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглоод байсан. Тэгвэл цар тахлын хууль цуцлагдсантай холбоотойгоор Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такешикин тосгон хүртэлх улс хоорондын зорчих тээврийн үйлчилгээг нэгдүгээр сарын 25-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр болсноо Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Улс хоорондын тээврийн тасалбарыг https://eticket.transdep.mn/ сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас худалдан авах боломжтой бөгөөд тасалбарын үнэ том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг байх ажээ. Автобус Ховд аймгийн цагаар өглөөний 09:00 цагт хөдлөх юм.