Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд өчигдөр болж, манай улсаас Г.Лундаа, Д,Батболд, О.Тулга нар мөнгөн медалийн төлөө тулалдав.
Тэгвэл тулааны дараах байдлаар дээрх тулаанчдаас О.Тулга өрсөлдөгч тамирчнаа илүүрхэж, ААШТ-ий аваргын төлөө тулалдахаар шалгарлаа. Дашрамд, манай эмэгтэй тамирчдаас Т.Номин-Эрдэнэ, Г.Бадмаараг, Г.Золжаргал, М.Цэцэгдарь нар мөн тус тэмцээний аваргын төлөө тулалдана.
Л.Сайнаа