Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 60, 63, 66 кг-ын жинд Б.Золжаргал, Т.Номин-эрдэнэ, Г.Бадмаараг, М.Цэцэгдарь нар шигшээ тоглолтод шалгарч, аваргын алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.
60 кг-ын жинд Г.Бадмаараг, 57 кг-ын жинд Б.Золжаргал нар өрсөлдөгчөө илт илүүрхэж, ялалт байгуулсан бол Т.Номин-эрдэнэ Вьетнам улсын тамирчинтай тулалдаж хоёрдугаар үед техникийн ялалт байгуулсан байна.
Л.Сайнаа