Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол энэ оны зургадугаар сарын 03-ны өдөр болох тов гарчээ.
Сүмогийн 71 дэх их аварга Мангалжалавын Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, дээд макүүчи зиндаанд өөрийгөө батлан харуулж, зургаан удаа Японы эзэн хааны цомыг өргөсөн билээ.
2020 оны сүүлээр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нарыг олон башё дараалан өнжиж, мөн дундаас нь орхиж байна хэмээн анхааруулга өгөөд байсан юм. Бөхчүүдийг эхлээд урамшуулж, дараа нь анхааруулга өгч, эцэст нь хүчээр зодог тайлуулдаг ажээ. Харин Какүрюү М.Анандын хувьд өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсноо 2021 оны гуравдугаар сард мэдэгдсэнийг тус зөвлөл хүлээн аваад байв. Түүнчлэн энэ сарын 28-нд бүх цаг үеийн шилдэг сүмоч, их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол болох юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)