Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл буюу тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааны шилдэг найман баг гуравдугаар шатанд шалгараад буй. Шилдэг наймд Булган, Төв, Өвөрхангай, Увс, Баянхонгор, Завхан, Архангай, Баян-Өлгий аймгийн багууд багтаж байгаа бөгөөд тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Тэгвэл дээрх найман шилдэг баг гуравдугаар шатны эхний тойргийн барилдаанд хожих, багийн бүх бай, шагналаа өөрсдийн сонгосон байгууллага болон сайн үйлсийн аянд зориулахаар болжээ.
Сонирхуулахад, ирэх хоёрдугаар сарын 01-нд эхлэх шигшээ найман багийн эхний тойргийн оноолтоор,
- 02.01 - Булган аймаг - Увс аймаг
- 02.02 - Баян-Өлгий аймаг - Өвөрхангай аймаг
- 02.03 - Төв аймаг - Баянхонгор аймаг
- 02.04 - Архангай аймаг - Завхан аймаг багууд хоорондоо хүч үзнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)