Монголын шигшээ багийн жүдочид болох “Хилчин” спорт хорооны тамирчин Бишрэлтийн Хорлоодой, ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдахаар ирэх онд зохиогдох Парисын олимп хүртэл гэрээ байгуулжээ.
Хоёр улсын харилцан тохиролцох саналыг үндэслэн уг шийдвэрийг гаргасан бөгөөд жүдочид одоогоор АНЭУ-д очин, бэлтгэл сургуулилтаа базааж байгаа гэнэ. Хэрэв тамирчид хүсвэл уг гэрээг 2028 оны олимп хүртэл сунгах боломжтой ажээ.
Л. Сайнаа
Сэтгэгдэл (1)