Волейболын Үндэсний шигшээ баг, “Баянхонгор Корунд Гео” багийн тамирчин О.Чойжилсүрэн Азербайжан улсын лигт тоглохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон Үндэсний шигшээ багийн тамирчин "Өмнөговь Шанх Транс" багийн ахлагч Б.Батсуурийн хамтаар Азербайжаны "Кharibulbulvc" клубт тоглох ажээ.
О.Чойжилсүрэнгийн гол давуу тал нь нуруу өндөр бөгөөд тэрбээр 2 метр өндөртэй. Анх 2019 оны Дээд лигт "Тэнүүн Огоо" багаас гараагаа эхэлж, өдгөө 23 настай юм. Өнгөрөгч 2022 онд “Аврагч” багийн хамтаар “В лиг”-ээс мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг хамгаалагчаар шалгарсан бөгөөд “Баянхонгор Корунд Гео” багийн хамтаар Үндэсний Дээд лигийн аварга болсон билээ.
Л.Сайнаа