Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Прокурор анхан шатны 14326 хэрэг, давж заалдах шатны 2135 шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргасан. Энэ нь өнгөрсөн 2021 онтой харьцуулбал 14,4 хувиар өссөн. Хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг 48 хувиар буурсан. Энэ буурсан үзүүлэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хяналтын шатны шүүх хуульд заасан оролцогчийн гомдол эсэргүүцлээр хэлэлцэх үндэслэл буурсантай холбоотой.
Хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор үндэслэлгүй хууль зөрчсөн шийдвэрт 724 прокурорын эсэргүүцэл бичиж шүүхээр хэлэлцүүлснээс 67 хувь нь биелэсэн.
Тухайлбал эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хуулийн шаардлага хангаагүй шүүхийн 173 шийдвэрийг зөвтгүүлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээж ажиллалаа” гэв.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (2)