БОАЖЯ Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв”-ийн байранд оржээ. Үүнтэй холбогдуулан утасны сүлжээ, холболтын ажлууд хийгдэж байгаа ба ирэх долоо хоногоос хэвийн горимд шилжих аж. Байгууллагын ажилтан, албан хаагчид тухайн байршилд бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирсэн ба ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.
Байрлыг тодруулбал, бидний сайн мэдэх "Hunnu Mall"-аас "Буянт Ухаа" спортын ордон явах замд "Сансар" худалдааны төвийн замын урд Байгаль орчны сургалт, судалгааны төвийн байранд байрлаж байна.
Сэтгэгдэл (1)