Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна.
Эрэл ХХК-д Байшин үйлдвэрдэх, комбинат техник шинэчлэлийн хүрээнд барилгын салбарт хэрэгжүүлэхээр 3-н удаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Нэгдүгээрт шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор Хөгжлийн банкнаас “Эрэл ХХК”-д 14 сая ам долларын зээл олгохоор шийдвэрлэсэн.
Энэ нь 8 хувийн хүүтэй 2013 оноос 2021 оны хугацаатай. Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор 13,1 сая еврогын зээлийг олгосон. 2014-өөс 2019 он хүртэлх хугацаатай.
Гурав дахь зээл нь Засгийн газрын 2015 оны 329 дүгээр тогтоолоор 9 сая ам долларын зээлийг олгосон. 2022 оны эцсийн байдлаар “Эрэл ХХК”-ийн зээлийн үлдэгдэл 127,1 тэрбум. Зээл хүүгийн нийт үлдэгдэл 203 тэрбумд хүрсэн байна. Дээрх гурван зээлийн хугацаа 2022 оны зургаадугаар сард хамгийн сүүлийн зээлийн хугацаа дууссан буюу чанарын хувьд муу ангилалтай байна.
Эрэл компаний зээлтэй холбоотой асуудлаар нийт 16 гэрч дуудсанаас зургаа нь Эрэл компанийн удирдлага. Хөгжлийн банкинд барьцаалагдсан бодит үл хөдлөх хөрөнгө 29,7 хувийг нөхөн барагдуулхаар байна. Эхний зээлээс зориулалтын бусаар 14 сая доллараас 4,3 сая доллар, 3,1 сая доллар, 1,2 сая доллар, 1,8 сая долларыг зарлагадсан. Гурав дахь 9.0 сая долларын зээлээс 4,3 сая доллар, 1,4 сая доллар, 2,9 сая доллар, 1,3 сая доллар, 1,6 сая долларыг зориулалт бусаар ашигласан нь нотлогдож байна.
УИХ-ын гишүүн М.Мөнхцэцэг
Монгол улсын Хөгжлийн банкнаас зээл авсан комданиудын зээлийн ангилалд чанаргүй буюу муу гэдэг ангилалд орсон зээлийн гэрээний дүн хамгийн үлэмж тоотой компани “Эрэл” байгаа. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд зээл олгосон байна. Гэтэл яагаад зээлийн эргэн төлөлт хийгдээгүй вэ? Хамгийн их олон нийтийн анхаарал татсан, шүүх хурлууд удаа дараа хойшилсон.
Эрэл ХХК-ын Хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат
Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс болоод ийм байдал үүссэн. Гэхдээ өнөөдөр үйлдвэр ажиллаж байгаа. Зүв зүгээр суугаагүй. Өнөөдөр Улаанбаатар хот болон, Нийслэлийн орон сууцны корпораци, Тахилтын аманд цэцэрлэг, хоёр давхар таун хаусыг хүлээлгэж өгсөн. Үүндээр Булгантуяа, Энхбаатар гишүүд, хотын дарга Д.Сумьяабазар, Ерөнхий сайд очсон. Бид нар цаг үеийн нөхцөл байдал, цар тахлаас болоод таван жил зогссон. Энэ хугацаанд ажилласан бол гэр хорооллын 40 хувийг барилгажуулах байсан. 2019 оны Үндэсний аудитын үнэлгээгээр зээлийг зориулалтаар ашигласан гэдэг үнэлгээ гарсан. Сүүлд 2022 оны арваннэгдүгээр сард эрүүгийн цагдаагийн албаны шалгалтаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мөнгийг зориулалтын дагуу ашигласан гэдгийг баталсан.
УИХ-ын гишүүн М.Мөнхцэцэг
Гурван удаагын зээлээр шинжээчийн нотлох баримтад зааснаар Эрэл ХХК-ий нийт өр 203 тэрбум болсон байна. Нийтдээ хэдийг төлсөн бэ? Мөн барьцаанд 83,5 тэрбум хөрөнгийг барьцаалсан байна.
Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Цолмон
Зээлийг анх 2013 онд олгоход барьцаа хөрөнгө хангалттай хүрж байсан учраас дүрмийн дагуу зээлийг судалж олгосон. Зээл олгосноос хойш зээлийн хүү алданги зэрэг тооцогдож, энэ харьцаа алдагдсан байх гэж харж байна. Тухайн үед харьцаа хангагдаж байсан.
Эрэл ХХК-ын Хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат
Би гурван удаагын зээл авсан. Би хөгжлийн банкнаас 14 сая доллар авсан. 36 сая доллар авсан гэж олон жил гүтгэж байна. Барьцааны хувьд үл хөдлөх хөрөнгийн зургаан барьцаа, нэмээд үндсэн хөрөнгө гэх мэт хангалттай их барьцаа байгаа. Байшин үйлдвэрлэх комбинатыг 266 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед доллар 1300 төгрөг байсан. Өнөөдөр ханш өссөн учраас мөн хүү алданги тооцоод энэ дүн гарч ирсэн. Би 2016 оны есдүгээр сар хүртэл ном журмын дагуу төлсөн Засгийн газрын 2016 оны тогтоол хэрэгжээгүй учраас энэ нөхцөл байдал үүссэн.
Б.Мичидмаа
Сэтгэгдэл (1)