Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн гэмтлийн улмаас тэмцээнийг орхилоо. Түүний хувьд өчигдөр буюу ес дэх өдрийн барилдаанд комүсүби Вакамотохарүтай барилдах үедээ зүүн хөлийн шагайгаа гэмтээсэн байна.
Озэки цолонд хамгийн ойрхон бөх гэгдээд буй Хоошёорюү есөн өдрийн дараах байдлаар зургаа даваа, гурван унаатай тэргүүлэгчдийн эгнээний хоёрт бичигдэж байв. Улмаар өнөөдөр түүнтэй барилдах нутаг нэгт Кирибияма Б.Лхагвасүрэн барилдалгүй даваа авч байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)