Японы мэргэжлийн сүмогийн сэкивакэ асан Окиноүми зодог тайлах болсноо албан ёсоор зарлажээ. Өдгөө 37 настай тэрбээр цаашид Японы сүмогийн холбоонд үлдэж, Хакакү дэвжээний туслах дасгалжуулагчаар ажиллах гэнэ. Тэрбээр Японы Окиношимад төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Аюми Фүкүока гэдэг. Анх 2005 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн ажээ.
Окиноүми дээд зиндаанд 75 тэмцээнд оролцохдоо 517 ялалт байгуулсан амжилтыг үзүүлсэн. Мөн таван удаа тусгай шагнал хүртэж их аваргуудыг давсан бөхөд гардуулдаг "Алтан од" шагналыг дөрвөн удаа хүртэхдээ Их аварга Харүмафүжиг Д.Бямбадоржийг гурван удаа, Какирюү М.Анандыг нэг удаа давж байв. Мөн түүнийг сүмогийн ертөнцийн хамгийн царайлаг бөх хэмээх нь бий.
Л.Сайнаа