Энэ сарын 18-нд Тайланд улсад зохион байгуулагдах 22 хүртэлх насны боксын эрэгтэй, эмэгтэй ангиллын ААШТ-д оролцох Монголын баг, тамирчид өнөөдөр хүлгий жолоо заллаа.
Тус тэмцээн нь 2023 оны анхны Азийн томоохон тэмцээнд тооцогдож байгаа юм. Тэмцээний өмнөх өдөр буюу энэ сарын 17-нд тэмцээнд оролцох техникийн зөвлөгөөн болж, шүүгч, тамирчдыг бүртгэж, албан ёсны сугалааг сугалуулах ажээ.
Тэмцээнд манай улсын тамирчид дасгалжуулагч, тамирчид нийлсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
Л.Сайнаа