Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 46, эмэгтэй 31, холимог багийн 9 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.
Эхний хоёр өдрийн байдлаар улсын аварга шалгаруулах тэмцээний медаль хүртсэн тамирчдыг танилцуулж байна.
Энэ жилийн тэмцээнд 34 байгууллага, клубын 283 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -73, -90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -57, -70, -78,+78 кг жингийн барилдаанууд болж, улсын аваргууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн -73 кг
1. Б.Эрдэнбаяр
2. О.Уранбаяр
3. Д.Алтансүх
3. Б.Мөнхбаяр
-90 кг
1. Г.Пунцагцэрэн
2. О.Ууганбаатар
3. С.Ган-Эрдэнэ
3. Мөнхбаяр
-100 кг
1. Б.Гончигсүрэн
2. О.Хангал
3. Г.Алтанбагана
3. Б.Хүдэрчулуун
+100 кг
1. Ө.Дүүрэнбаяр
2. О.Цэцэнцэнгэл
3. Л.Энхболд
3. Д.Цэрэнням
Эмэгтэйчүүдийн -57 кг
1. М.Ичинхорлоо
2. А.Намуундалай
3. Т.Ариунзаяа
3. О.Оюунчимэг
-70 кг
1. Б.Баасанжаргал
2. Ө.Ганзаяа
3. Л.Амар-Энх
-78 кг
1. О.Хүслэн
2. Ц.Батцэцэг
3. Б.Мягмарцэнд
3. А.Батзул
+78 кг
1. Д.Номинзул
2. М.Ууганжаргал
3. Б.Буянзаяа
3. Э.Жаргалмаа
Тэмцээний эхний өдрийн онцлох үйл явдал нь “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эрэгтэйчүүдийн -90 кг жинд барилдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд гарч ирэн барилдалгүй албан ёсоор зодог тайлсан явдал байв.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -60, -66, -81 кг, эмэгтэйчүүдийн -48, -52, -63 кг жингийн барилдаанууд болж, улсын аваргууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн -60 кг
1. Б.Сүхбат
2. Э.Сумъяабазар
3. К.Ёолк
3. Ж.Амарболд
-66 кг
1. Б.Эрхэмбаяр
2. Л.Өнөболд
3. Г.Хэрлэн
3. Г.Галмандах
-81 кг
1. Б.Батболд
2. Г.Болор-Очир
3. Хадбаатар
3. Н.Дагвасүрэн
Эмэгтэйчүүдийн -48 кг
1. Б.Баасанхүү
2. Г.Наранцэцэг
3. Г.Бүрнээбаяр
3. О.Хүслэн
-52 кг
1. Л.Сосорбарам
2. М.Нандин-Эрдэнэ
3. Г.Ганцэцэг
3. Н.Баярмаа
-63 кг
1. Б.Ганхайч
2. Д.Есүй
3. Л.Дэлгэрмаа
3. Ц.Сүнжидмаа
Сонирхуулахад, ОУХМ Б.Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдахаар болжээ. Өдгөө 24 настай тэрбээр Эмиратын нэрийн өмнөөс барилдах Монголын хоёр дахь жүдоч бөгөөд Б.Алтанцэцэг өнгөрсөн жилийн сүүлээр легионероор очсон юм.
Тэмцээнй сүүлийн өдөр өнөөдөр холимог багийн төрлөөр үргэлжлэн явагдана.
А.Сүх
Гэрэл зургийг: Монголын Жүдо бөхийн Холбоо/Mongolian Judo Association