Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Токио хотод болно.
Тэгвэл тус зодог тайлах ёслолын "очир" тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 130 орчим сая төгрөг болж буй ажээ.
Уг тасалбар нь зөвхөн зургаан ширхэг зарагдах бөгөөд бусад зочдоос илүү давуу эрх эдлэх юм. Тодруулбал, их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэхээс гадна "Миягино" дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, түүнтэй хамт зоог барих онцгой эрхүүд багтана.
Л.Сайнаа