Монгол улсад "Шинэ Үндсэн хууль" батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.
Уг барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл уналгүйгээр үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Н.Баярбаатар нар үлдсэн юм.
Л.Сайнаа