Үндсэн хуулийн өдөрт зориулсан 128 бөхийн барилдаан маргааш болно. Уг барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт дуусах бөгөөд одоогоор 140 орчим бөх бүртгүүлжээ. Тухайлбал, барилдаанд зодоглохоор
- Улсын арслан Э.Оюунболд,
- Улсын арслан Р.Пүрэвдагва,
- Улсын заан Ц.Одбаяр,
- Улсын заан М.Лхагвагэрэл,
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд,
- Улсын харцага Г.Бадрах тэргүүтэй бөхчүүд бүртгүүлсэн байна.