Талбайн теннисийн "Их дуулга" тэмцээний дөрвөн удаагийн аварга Наоми Осака жирэмсэн болсноо зарлалаа.
Дэлхийн чансааг тэргүүлж байсан тэрбээр өдгөө 25 настай. Австралийн нээлттэй тэмцээнээс хойш завсарлага аваад байсан учир нь бие давхар болсонтой нь холбоотой тухай хэлжээ.
Тэрбээр "2023 он миний хувьд суралцах зүйлээр дүүрэн он байх болно. Миний хүүхэд тэмцээнийг минь үзээд хэн нэгэнд энэ миний ээж шүү дээ гэж хэлэхийг би хармаар байна” гэжээ. Мөн Наоми Осака 2024 онд спортдоо эргэн ирнэ гэж найдаж байгаа тухайгаа ярьжээ.
2021 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн нь түүний дөрөв дэх түрүү байв. Түүний хувьд 2018 оны нээлттэй тэмцээнд аваргалсныхаа дараа сэтгэлийн гүн хямдралд орсон байна.
Сонирхуулахад, дэлхийн шилдгүүдийн нэг Серена Уильямс 2017 онд амаржихын тулд их спортоос завсарлага авсан бөгөөд тэр жилдээ эргэн ирж, 2022 онд зодог тайлах хүртлээ тоглосон юм.
Л.Сайнаа