Саудын Арабын хөлбөмбөгийн тэргүүлэх багуудын нэг Ал-Хилал баг шинэхэн дэлхийн аварга Аргентины шигшээ багийн ахлагч, Францын ПСЖ багийн тоглогч Лионел Мессиг багтаа элсүүлэхийн тулд жилийн 350 сая еврог санал болгосон тухай олон улсын хэвлэлүүд шуугиж байна.
Энэ мөнгө нь Монгол банкны одоогийн ханшаар 1.300.250.000.000 төгрөг юм. Энэ талаар Месси хариулт өгөөгүй бөгөөд ПСЖ клубээс ч мэдэгдэл хийгээгүй байна.
Францын ПСЖ клубийн хувьд Лионел Месситэй байгуулсан гэрээгээ 2024 он хүртэл сунгах болсоноо саяхан зарласан юм. Тус баг "Лиг 1"-ийг хошуучилж яваа бөгөөд багийн бүрэлдэхүүнд Мессигээс гадна шилдгүүдийн нэг Неймар Жуниор, Килиан Мбаппе нар бий. Хэрвээ Месси тэдний саналыг зөвшөөрвөл Саудын Арабын лигт Роналдутай тоглох юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)