2024 оны зуны олимпын наадам эхлэхэд ердөө ганцхан жил үлдээд байна. Манай улсын улсын тамирчдын хувьд 2023 он амжилтаа ахиулж, олимпын оноо цуглуулах, ур чадвараа ахиулах чухал жил билээ.
Тэгвэл манай улсын жүдочдын энэ оны хамгийн анхны тэмцээн болох Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд эхэллээ. Энэхүү тэмцээн нь эрэгтэй ангилалд 46, эмэгтэй ангилалд 31 дэх удаагаа зохион байгуулагдана.
Сонирхуулахад, өнгөрөгч 2022 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн төв Мандалговь хотод болсон. Тус тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн оны УАШТ-ий аваргуудтай танилцъя.
Эмэгтэй –48 кг
Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/
Эмэгтэй –52 кг
Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/
Эмэгтэй –57 кг
Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/
Эмэгтэй –63 кг
Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/
Эрэгтэй –60 кг
Алт – Б.Сүхбат /Женко клуб/
Эрэгтэй –66 кг
Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/
Эрэгтэй –73 кг
Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/
Эмэгтэй -70 кг
Алт – Ц.Наранжаргал /Женко клуб/
Эмэгтэй -78 кг
Алт – Б.Эрдэнэт-Од /Хилчин спорт хороо/
Эмэгтэй +78 кг
Алт – А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/
Эрэгтэй -81 кг
Алт – Б.Батболд /Хангарьд спорт хороо/
Эрэгтэй -90 кг
Алт – Н.Дагвасүрэн /Хангарьд спорт хороо/
Эрэгтэй -100 кг
Алт – Б.Гончигсүрэн /Хилчин спорт хороо/
Эрэгтэй +100 кг
Алт – Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)