Олон улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулахаар болжээ.
Уг санал асуулгад "Токио-2020" зуны олимпын хүрэл медальт, "Ташкент-2022" насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар нэр дэвшив.
Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ гээд шилдэг 5 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм.
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг дэмжихийг хүсвэл awards.ijf.org хуудас руу орж саналаа өгөх боломжтой аж.
А.Сүх