Цагдаагийн байгууллагаас Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн Налайх дүүрэгт 45 хяналтын камерыг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй 15 байршилд, Буян Налайхын уулзвараас цагдаагийн хэлтэс хүртэл төв зам дагуу 8 цэг дээр нийт 16 чиглэлийн камер шинээр байршуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Тус дүүргийн хэмжээнд БНСУ-ын “Hanwha Techwin” компанийн “Hanwha” брэндийн хиймэл оюун ухаан, ухаалаг системд суурилсан 45 камер 15 байршилд, аж ахуй нэгжүүдэд 44 байршлын 102 хяналтыг камерыг суурилуулсан бөгөөд ухаалаг камер нь дугаар танигч, царай таних, утаа мэдрэх, хүмүүсийн бөөгнөрлийг илрүүлэх хүчин чадалтай юм. Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, махны үйлдвэр, мал нядалгааны газруудыг теле хяналтын камерын нэгдсэн сүлжээнд холбосноор гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон байр, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ач холбогдолтой юм.
Тухайлбал, 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс хяналтын 4 ажилтан 24 цагийн ээлжид гарч байгаа бөгөөд тухайн ажиллах хугацаанд 15 иргэний гомдлыг холбогдох байгууллагад нь мэдэгдэж шийдвэрлүүлэн тухайн иргэдэд эргэн мэдээлсэн байна. Мөн ээлжид гарах хугацаанд зам тээврийн зөрчил 45, алга болсон иргэн 2, таксинд эд зүйлсээ орхисон 10, халтиргаа гулгаатай холбоотой бэртсэн иргэн 1, ухаан улдаж унасан хүүхэд 1, хэвийн бус иргэн 5, нохойгоо алдсан 2, эд хөрөнгөө алдсан 1 болон IREX программаас нийт 13486 зөрчил хяналтын камераас шүүж ажилласан байна.
ЦЕГ