Францын ПСЖ клуб нэгдүгээр сарын 19-нд Аль-Хилал болон Аль-Насырын бүх оддын бүрэлдэхүүнтэй нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Кристиано Роналдугийн Аль Насыр төлөөх анхны тоглолт гэдгээрээ онцлог болно. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Манчестер Юнайтед клубт байхдаа Эвертонд 1:0-ээр хожигдсоныхоо дараагаар гаргасан үйлдлийнхээ улмаас торгуулсан нь хүчинтэй хэвээр тул өдийг хүртэл Аль-Насырын төлөөх анхны тоглолтодоо оролцож чадаагүй байна.
Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард Английн алдарт Манчестер Юнайтед багийг орхиж, арванхоёрдугаар сарын 30-нд Саудын Арабын “Аль Насыр” багт нэгдсэн билээ.
Тэгвэл бид энэ сарын 19-нд дэлхийн хөлбөмбөгийн одууд болох Месси, Неймар, Мбаппе, Роналду нарыг нэг талбайд харж, нүдээ баясгах торгон мөчийн гэрч болно.
Л.Сайнаа