Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол 2023 оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын “Кокүгикан” ордонд болно. Тэрбээр дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон мэргэжлийн сүмогийн домогт их аварга болсон билээ. Өдгөө 37 настай Хакухо Японы иргэншил авч, улмаар мэргэжлийн сүмод өөрийн нэрийн дэвжээг нээн багшийн үүрэг гүйцэтгэхээр болсон билээ.
Тэгвэл түүний зодог тайлах ёслолын тасалбар нэлээд үнэтай байгаа аж. Үүнээс гадна таван сая иэнийн үнэтэй “Diamond” тасалбар зөвхөн зургаан ширхэг зарагдах бөгөөд тасалбарын эзэд их аварга Хакүхогийн үсэнд хайч хүргэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, их аваргатай хамт зоог барих зэрэг онцгой эрхийг эдлэх ажээ.
Л.Сайнаа