Өнгөрөгч 2022 оны Байлдааны самба барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ОУХМ Г.Баяндүүрэн энэ сарын 13-ны баасан гарагт Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах Азийн холимог тулааны хамгийн том холбоо “One Championship”-т анхны тулаанаа хийхээр өнөөдөр /2022.01.09/ Тайландыг зорив.
Тэрбээр уг тэмцээний оргил тулааныг Жюү-жүцигийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын тулаанч, 26 настай тамирчин Микей Масумичитэй хийх гэж байна.
Л.Сайнаа