Шинэ оны анхны барилдаанууд болох цолгүй болон сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд боллоо. Тэгвэл өчигдөр болсон болсон сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны үеэр нэгэн залуу бөх өрсөлдөгчөө унагасныхаа дараа нүүр лүү нь гараараа дэлсэж буй бичлэг цахим сүлжээнд тархаж, улмаар олны дургүйцлийг хүргээд байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр уг ёс зүйгүй үйлдэл гаргасан бөх нь Ховд аймгийн харьяат сумын цолтой бөх н.Мөнх-Эрдэнэ ажээ. Энэ асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх баасан гарагт болох тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, хариуцлага тооцохоор болсон байна.
Дашрамд, тус барилдаанд нийт 544 бөх барилдсанаас "Аврагч" спорт хороо, "Хантайшир" дэвжээний бөх, сумын заан Э.Дашдэмбэрэл 10 даван түрүүлсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)