Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга Т.Хангал өнгөрсөн 11 дүгээр сарын 04-ний өдөр Тайландын лигт тоглохоор тус улсыг зорьсон тухай бид мэдээлсэн.
Ингэснээр тэр Монголын хоёр дахь лигонер тамирчин болсон юм. Т.Хангалын хувьд 2021 оны дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан удаатай. Тэгвэл зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж буй Тайландын дээд лиг долоо хоног бүрийн шилдэг тоглогчийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогч буюу "MVP"-ээр Т.Хангалыг тодруулжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)