Монгол улсын шигшээ багийн тамирчин Өмнөговь аймгийн "Shankh Trans" багийн ахлагч Баттөрийн Батсуурь Азербайжан улсын үндэсний лигт лигонер тамирчнаар дөрюөн сарын хугацаанд тоглохоор болжээ.
Сонирхуулахад, Азербайжан улсын шигшээ баг дэлхийн чансаанд 83 оноотойгоор 49 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Б.Батсуурийн хувьд өдгөө 24 настай бөгөөд Монголын өмнөө барьдаг шилдэг тамирчдын нэг юм. Түүний үсрэлт, довтолгоо, техник бусдаасаа өвөрмөц. Мөн түүний тоглож буй бичлэгүүд сошиал хуудаснаа байршсан цагаас эхлэн олны анхаарлыг татаад байсан юм.
Л.Сайнаа