Өвлийн улирал ирж, хоёр есийн хүйтэн жаварт хоолой тань өвдөж байна уу. Тэгвэл бид та бүхэнд хоолой өвдсөн үед хэрхэх талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
- Таны хоолой өвдсөн бол эхний ээлжинд гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй. Мөн хоолойн өвдөлтийн үеэр агаар цэвэршүүлэгчийг орныхоо ойролцоо тавих хэрэгтэй. Хоолой өвдөх үед хоолой болон хамар ихээр хуурайшдаг. Чийг таны өвчнийг хормын төдийд эмчлэх болно.
- Халуун сүү, үзэмний шүүсийг хоолой өвдсөн үедээ уугаарай. Үр дүнг нь хормын төдийд харах болно.
- Хоолойн өвдөлт гэлтгүй ханиад хүрсэн үедээ 1-2 ширхэг хумс сармис хэрэглээрэй. Сармисыг дундуур нь хэрчээд хоолойгоо арч, дараа нь ороолт зүүгээрэй. Хагас цагийн дараа өвдөлт тань намдах болно.
- Таны хүүхдийн хоолой өвдсөн бол халбага зөгийн бал идүүлээрэй. Харин том хүн бол хоёр халбага зөгийн балыг идэх хэрэгтэй. Зөгийн бал хоолойн өвдөлтийг намдаах чадвартай. Таны хоолой эрвэгнэж, бага зэрэг улайсан үед зөгийн бал хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
- Бага зэргийн лимонтой усаар 30 минутын зайтай гурван удаа амаа зайл. Энэ арга хоолойн өвдөлтийг намдаахаас гадна элдэв бактерийг устгадаг байна.
- Халуун ногоотой хоол идэх.
- Урлаж, бухимдахаас болгоомжил. Учир нь хоолой өвдсөн үед уурлахад хоолой гэмтэж, бүрэн эдгэрэх хүртэл сөөнгө байх болно.
- Согтууруулах ундаа болон тамхи бүү хэрэглэ.